"Нэг өрх-Нэг иргэн" зарчмаар 58 мянган иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод коронавирусийн тархалтыг тандах зорилгоор Нэг өрх-Нэг иргэн зарчмаар 70 мянган өрхийг шинжилгээнд хамруулахаар болсон. Энэ ажлын явц одоогоор 82 хувьтай үргэлжилж буй бөгөөд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 58 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ