."Victoria's Secret"-ийн од ээж болов

    Голландын топ модель, "Victoria's Secret"-ийн од Роми Стрейд ээж болсон байна. 25 настай загвар өмсөгч бүсгүй, түүний нөхөр Лоренс ван Лиувен нар охиндоо Минт гэдэг нэр өгсөн аж. "Минт ван Лиувен. Эцэст нь чамайг энгэртээ тэврэхэд надад адислагдсан мэт санагдаж байна. Бид чамд маш их хайртай!" гэж инстаграм дээрээ бичсэн залуу ээж гэр бүлд нь өөрчлөлт гарах тухай тавдугаар сарын сүүлчээр мэдэгдэж байсан удаатай. Дашрамд дурдахад тэр 15 настайгаасаа буюу 2010 оноос Голландын телевизийн хөтлөгч Берт ван Лиувений хүү Лоренстой болзож эхэлжээ. Сонирхолтой нь 2018 онд "Vogue" сэтгүүл тэдний нууц хуримын талаар мэдээлсэн ч залуу хос тайлбар өгөлгүй өнөөг хүрчээ
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ