ЭМЯ: Таван тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын тоо 893 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.   ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 7-нд нийт таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.  Улаанбаатарт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ хоёр шинэ тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан буюу лаборант ариутгагч хоёр байсан.   Улаанбаатар хотод голомтод шинээр өвчлөл бүртгэгдээгүй.  Сэлэнгэ аймагт гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн, ойрын хавьтлуудаас  коронавирус илэрсэн.  

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 443 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 128

Сэлэнгэ аймагт 207

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 31

Говьсүмбэр аймагт 4

Арханхагй аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 893, эдгэрсэн 384 байна. 

Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 500 хүн эмчлүүлж байна.

Биеийн байдал маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 64, хөнгөн 429 хүн эмчлэгдэж байна” гэв.

ЭМЯ: Тааван тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын тоо 893 боллоо

ЭМЯ: Тааван тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын тоо 893 боллоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ