Үсчин, зочид буудал, сургалтын төвийн үйл ажиллагааг дараагийн шатанд нээнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэл болон зарим аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг ирэх даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 34 чиглэлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр тусгасан. Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна. Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ