13,5 градус хүртэлх агууламжтай согтууруулах ундаа зарна

Улсын онцгой комиссын өнөөдөр /2020.12.09/-ийн шийдвэрийн дагуу Даваа гаригаас эхлэн архи, согтууруулах ундаа худалдах, ингэхдээ зөвхөн 13,5 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрсөн байна. Тодруулбал Даваа гаригаас эхлэн ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цаг хүртэл ажиллаж 13,54 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдах, үйлчлэхээр болж байна.
Дашрамд дурдахад, хатуу хөл хорионы үед архи согтууруулах ундааг хорьсноор техникийн спирт ууснаас болж дөрвөн хүн амиа алдсан хэрэг гарсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ