AutoX робот такси ажиллаж эхэлжээ


Хятадад анхны бүрэн автономит робо-такси ажиллуулж эхэллээ. Сүүлийн зургаан сарын хугацаанд 25 тээврийн хэрэгсэл ашиглан “жолоочгүй стрессгүй тест” хийсний дараа тус компани Шэньжэнь хотын төвд бүрэн автономит тээврийн хэрэгслийн парк байрлуулсан байна. Машинууд 5-р үеийн автономит жолоодлогын системийн ололтоор бүтээгдсэн бөгөөд робо-такси хүнд хэцүү жолоодлогын хувилбаруудыг даван туулахад туслах хэт өндөр нягтралтай камерын массив, хос LiDAR болон 4D радар зэрэг илүү хүчирхэг мэдрэгч технологийг ашигласан учир том, жижиг объектыг илрүүлэх чадвартай олон тооны сохор цэгийн мэдрэгчээр тоноглогдсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ