ЭМЯ: Улаанбаатарт таван тохиолдол илэрлээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 9-нд улсын хэмжээнд 21,470 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд таван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан таван тохиолдлын дөрөв нь Улаанбаатар хотод бүртггэдсэн бөгөөд сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/гэр бүлийн гишүүд/ бөгөөд даван шинжилгээгээр халдвар илэрлээ. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 898 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 505 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 84, хөнгөн 414 байна" гэлээ.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 447: (2020.12.10-ны байдлаар)
- Сэлэнгэд - 207
- Улаанбаатарт - 132
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 25
- Дорноговьд - 31
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ