"Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд ариутгалын хаалга суурилуулжээ

"COVID-19"-ийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зорчигчдийг автоматаар ариутгах хаалгыг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд байрлуулжээ. Тодруулбал, иргэний нисэхийн салбарын онцгой дөрвөн цэгт дээрх ариутгалын хаалгыг суурилуулжээ. Нисэх буудлаар үйлчлүүлэгч, зорчигч иргэд болон нисэхийн салбарын нийт ажилтан, албан хаагчдыг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгалын хаалгыг ийнхүү суурилуулж ашиглалтад оруулсан аж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ