Дараах 18 чиглэлийн байгууллага ажиллахгүй

Засгийн газрын шийдвэрээр ирэх даваа гаригаас 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон. Харин үүнтэй зэрэгцэн 18 чиглэлийн байгууллага одоогоор ажиллах боломжгүй гэж НОК мэдээллээ.
Эдгээр 18 байгууллагын жагсаалтыг танилцуулъя.
-Бараа бүтээгдэхүүний худалдаа /хувцас, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа/
-Олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, хүлээн авалт
-Танхимын сургалт
-Баар, диско, караоке, биллярд, паб
-Өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн худалдаа
-Цахим, бүх тоглоомын газрууд
-Спортын арга хэмжээнүүд, цанын бааз, иог, фитнесс,
-Саун, бассейн
-Шашин, гандан, сүм хийдийн үйл ажиллагаа
-Урлаг, соёл, үзвэр үйлчилгээ
-Гоо сайханы салбарууд
-Үсчин
-Бариа засал, алжаал тайлах төвүүд
-Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
-Амралт, жуулчны бааз
-Дэн буудал
-Түргэн үйлчилгээний цэг
-Зочид буудал зэрэг байна. Эдгээр байгууллагыг цаашид үе шаттайгаар нээх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ