БНХАУ-ын ЭСЯ-наас ХӨСҮТ-д 500 мянган юань хандивлахаа мэдэгдлээ

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад коронавирусийн халдварын үед хэрэглэх лабораторийн тоног төхөөрөмж, оношлуурыг хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлт цахимаар боллоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Монгол Улсад 2020 оны 11-р сарын 11-нд дотооддоо коронавирусийн халдвар гарсан. Халдвар авсан эсэхийг илрүүлэх хамгийн чухал шаардлагатай PCR шинжилгээний иж бүрэн аппарат, оношлууруудыг Монгол Улсад хүлээлгэн өгөх ажлыг богино хугацаанд шийдвэрлэн хүлээлгэн өгсөнд БНХАУ-ын Элчин сайд болон ЭСЯ-ны хамт олон Та бүхэн талархаж байна.
БНХАУ-аас хандивласан энэ аппаратыг бид ХӨСҮТ, ЗӨСҮТ-д суурилуулан өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүнд шинжилгээ хийгээд байна. Бид энэхүү аппаратуудаа ашиглан халдварыг хумих талдаа ороод байна гэв.
ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн эмч Дармаа, Бүх гар ажиллагааг автоматжуулсан аппаратыг нийлүүлснээр олон шинжилгээг нэгэн зэрэг хийх шинжилгээний хурд сайжирсан хэмээн БНХАУ-ын Засгийн газар, ЭСЯ-д талархлаа илэрхийллээ.
БНХАУ-ын Элчин сайдын яамнаас ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай тэмцэх ажилд 500 мянган юанийн тусламж үзүүлэх болсноо БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй цахим уулзалтын үеэр мэдэгдэж, коронавирусийн халдварын голомтыг устгах Монгол Улсын Засгийн газрын ажилд амжилт хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ