Улсын хэмжээнд 371 мянган хүнийг шинжилгээнд хамруулаад байна

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ЭМЯ-ны олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрээр "Улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 371 872 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. ЗӨСҮТ-ийн лаборатори Гашуун Сухайтад ажиллаж 499 хүнд илрүүлэх шинжилгээ хийсэн, халдвар илрээгүй байна. Мөн тус төвийн гурван бүрэлдэхүүнтэй баг ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ