Халдварын шинэ голомт болсон гаалийн ажилтны ойрын хавьтал 50 хүнээс коронавирус илрээгүй

Өчигдөр Улаанбаатарт шинээр зургаан тохиолдол бүртгэгдсэний хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон түүний хүүхдээс илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл "Амгалан" гаалийн ажилтны ойрын хавьтал болох 50 хүнд шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн тухайн онош батлагдсан халдварын хоёрдогч хавьтлууд болох гаалийн байгууллагын ажилтнууд зэрэг 114 хүнд үргэлжлүүлэн тандалт хийн шинжилгээ авч байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ