ХӨСҮТ-өөс Яармагийн 300 ортой эмнэлэг рүү 89 хүнийг шилжүүлэн эмчилж эхэлжээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 512 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.  Үүнээс ХӨСҮТ-ийн Халдвартын клиникд 199 хүн байгаа бол 211 хүн Цэргийн төв эмнэлэгт, 13 хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж буй.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-өөс Яармагийн 300 ортой эмнэлэг рүү биеийн байдал нь хөнгөн 89 хүнийг шилжүүлэн эмчилж эхэлсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ