Сэлэнгэ аймагт 35 резидент эмч сайн дураараа ажиллахаар очлоо

Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх – 1 хүн” КОВИД-19 халдварын шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лаборант, 2 сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Сэлэнгэ аймгийг зорилоо. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьц авах бөгөөд орон нутагтаа буцах иргэд, оюутны шинжилгээний багт ажиллаж байсан туршлагатай юм.

viber_image_2020-12-11_11-32-15 Сэлэнгэ аймагт 35 резидент эмч сайн дураараа ажиллахаар очлоо

Эрүүл мэндийн хөгжлийн төв эдгээр эмч нарт хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ, шинжилгээний сорьц авах арга техникийн талаар дадлага сургалт хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.

2b4a341f77bbef7bf6df4980530876d0cdf59d3d Сэлэнгэ аймагт 35 резидент эмч сайн дураараа ажиллахаар очлоо

viber_image_2020-12-11_11-32-14 Сэлэнгэ аймагт 35 резидент эмч сайн дураараа ажиллахаар очлоо

Эрүүл мэндийн яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ