Оросууд Черногорыг ганцхан оноогоор хожлоо

   Дани улсад гандболын эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Хоёрдугаар шатны нэгдүгээр хэсэгт оросууд Черногорыг ганцхан оноогоор буюу 24:23-аар хожив. Уг тоглолтод Ольга Фомина, Дарья Самохина, Полина Ведёхина нар тус бүр дөрвөн оноо авсан аж. Оросууд зургаан оноогоор хэсгээ тэргүүлж буй бол Черногор нэг ч оноогүй сүүл мушгиж буй.    Дашрамд дурдахад гандболч орос бүсгүйчүүд тивдээ аваргалж үзээгүй ба 2018 онд мөнгөн медаль хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ