Мелания Трамп нөхрөөсөө салахаар болсныг экс туслах нь баталжээ

Мелания Трамп удахгүй салах өргөдлөө өгнө гэсэн шуугиан тарсан билээ. Энэ талаар сарын дараа халаагаа өгөх тэргүүн хатагтайн туслах асан Омароса Манигоит Ньюман "Тэдний 15 жилийн амьдрал дуусаж байна" хэмээн мэдэгджээ.
Хэрвээ Дональд Трамп эхнэрээсээ салбал гурав дахь амьдрал нь бүтэлгүйтэх юм. 74 настай энэ эр 1977 оны дөрөвдүгээр сарын долоонд Чехийн загвар өмсөгч Ивана Зельничковатай гэрлэж, Бага Дональд 1977, Иванка 1981, Эрик 1984 онд мэндэлжээ. Тэд 1992 онд салсан аж.

Хоёр дахь эхнэр жүжигчин Марла Энн Мэйплзтэйгээ 1993 оны 12-р сарын 20-нд гэрлэсэн агаад Тиффани охин нь хоёр сарын өмнө төржээ. Тэд зургаан жил хамт амьдарсан байна.
.

Гурав дахь эхнэр нь словени загвар өмсөгч Мелани Кнаусс. Тэд 2005 оны нэгдүгээр сарын 22-нд гэрлэсэн төдийгүй 14 настай Баррон хүүтэй билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ