Такси, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээнд тусгай нөхцөл шаардана

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана. Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс бусад байгууллага 07.00-22.00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлийн Засаг даргын захирамжид байгууллагууд хугацааны хязгаарлалтад нийцүүлэн цагийн хуваарийг өөрсдөө баталж мөрдүүлнэ хэмээн заасан. Энэ нь бүх аж ахуйн нэгж 07.00-22.00 цагийн хооронд ажиллана гэсэн үг биш юм. Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ