Такси, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээнд тусгай нөхцөл шаардана

Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана.
Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс бусад байгууллага 07.00-22.00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлийн Засаг даргын захирамжид байгууллагууд хугацааны хязгаарлалтад нийцүүлэн цагийн хуваарийг өөрсдөө баталж мөрдүүлнэ хэмээн заасан. Энэ нь бүх аж ахуйн нэгж 07.00-22.00 цагийн хооронд ажиллана гэсэн үг биш юм. Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ