ЭМЯ: Сэлэнгэд 5 тохиолдол илэрч, Улаанбаатар болон бусад голомттой аймагт халдвар илрээгүй

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 8,574 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнд халдвар илэрлээ.
Таван тохиолдол бүгдээрээ Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Дотоодын халдварын нийт тоо 459 боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ