Л.Мөнхтүшиг: Энэ сарын 17-нд Франкфурт руу дахин нэг нислэг хийхээр боллоо

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард багтаан гурван удаагийн тусгай нислэг хийхээр болоод байсан бол дахин нэг нислэгийг хийхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Франкфурт руу дахин нэг нислэг хийх хуваарь гарсан болохыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.

Франкпурт чиглэлд нэг удаа том онгоцоор тусгай нислэг хийхээр төлөвлөсөн байсан ч тусгай захиалгат ачаа зөөвөрлөх хуваарьтай байгаа тул ийнхүү хоёр удаагийн нислэг хийхээр болжээ. Ингээд 12 сарын 16, 17-ны өдрүүдэд Франкфурт уруу нислэг хийх юм. Энэ сард хийх тусгай нислэгээр 720 иргэн эх орондоо ирнэ.

Мөн иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тасалбар, тусгаарлалтын байрны зардлыг гаргахаар болсон гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "12-р сард нислэг хийх асуудал 12-р сарын 10-ны өдөр тодорхой болсон. МИАТ том оврын онгоцоор хатуу нөхцөлтэй гэрээгээр ачаа тээвэр хийж байгаа тул 12-р сарын 23-ныг хүртэл нислэг үйлдэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тиймээс бид европт 11-р сараас хойш тусгай нислэг хийхийг хүлээж байгаа иргэдийн нөхцөл байдлыг үндэслээд 12-р сарын 16-ны өдөр нислэг хийхээр болсон. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ