Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Иймд цахилгааны төлбөрийг бүрэн чөлөөлж, шахмал түлшний үнийг бууруулсантай холбогдуулан иргэд, ААН байгууллагуудад гал түймэр гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд,
  • Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх
  • Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх
  • Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх
  • Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх
  • Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх
  • Сайжруулсан шахмал түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
 
 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ