Оршуулгын үеэр П.Россигийн гэрийг ухжээ

Энэ тухай Football Italia сайт мэдээлэв. Нэрт хөлбөмбөгчийн бэлэвсэн эхнэр Федерика Каппеллеттиг оршуулгаас буцаж ирэхэд үл мэдэгдэх этгээдүүд гэрийг нь ухсан байлаа. Түүний мэдээлсэнчлэн Паоло Россигийн хувийн эд зүйлс, түүн дотор бугуйн цаг нь алдагджээ. Одоогоор цагдаагийн байгууллага эл хэргийг шалгаж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж буй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ