Нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой

Өнөөдрөөс эхлэн Нийгмийн даатгалын хэлтэс, нэгжүүд хэвийн ажлын горимд шилжин ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор НДЕГ-аас ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр авагч нарыг дараалал үүсгэлгүй халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйлчлүүлэх, аль болох цахим үйлчилгээг сонгохыг хүслээ.

Цахимаар авах боломжтой үйлчилгээ:

  • Тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хүсэлт, баримт бичгээ шуудангаар болон цахимаар илгээх
  • Сайн дурын даатгалын гэрээг цахимаар байгуулах, сунгах
  • Шимтгэлээ цахимаар төлөх, хянах
  • Нийгмийн даатгал аппликейшнээр орлого зарлагаа хянах
  • Ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын лавлагаа тодорхойлолтоо цахимаар авах
  • Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа цахимаар илгээх
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цахимаар тогтоолгох
  • Тэтгэврийн өөрчлөлтөө цахимаар хийлгэх
  • Зөвлөгөө мэдээлэл утсаар болон цахимаар авах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ