Time сэтгүүлийн 2020 оны онцлох уран бүтээлч BTS хамтлаг боллоо


Энэ жилийн онцлох уран бүтээлчээр тодроод зогсохгүй, Грэмми шагналд нэр дэвшсэн анхны К-поп хамтлаг болсон. Дэлхий даяарх хэдэн сая Арми (BTS хамтлагийн хамгийн том шүтэн бишрэгчид, гэр бүл нь гэж хэлж болох хүмүүс) одоо хамгийн жаргалтай хүмүүс болсон гэдэгт итгэлтэй байна.
Time сэтгүүлийн дамжуулалтын үеэр BTS хамтлаг өөрсдийн "Dynamite" дуугаа толилууллаа. Энэ бол тэдний 2020 онд гаргасан хоёр дахь цомог болох "BE"-д багтсан дуу юм.
2021 оны Грэммигийн шагнал гардуулах ёслолд тэдний бүтээл Жэй Балвин, Дуа Липа, Бэд Банни, Тайни нарын "Un Dia", Жастин Бибер, Quavo нарын "Intentions", Лэйди Гага, Ариана Гранде хоёрын "Rain on Me", Тэйлор Свифт, Bon Iver нарын "Exile" зэрэг дуунуудтай өрсөлдөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ