“Болор цом” наадмын бүртгэл эхэллээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ.

38 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй эл наадамд “уралдах” шүлгийг энэ сарын 29 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж.

Түүнчлэн бүртгэлийн хураамж гурван мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав.

Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

“Болор цом-37” наадам Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд болж, МҮОНР-ийн найруулагч, яруу найрагч Б.Жамбалдорж Янжинлхам бурхны ивээлд багтсан билээ.

Энэ жилийн хувьд “Ковид-19” цар тахал үүссэнтэй холбоотойгоор хэзээ, хаана болох нь одоогоор тодорхойгүй байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ