Сумдын засаг дарга нарт цахилгаан хязгаарлах тухай мэдэгдэл хүргүүлжээ

Сумдын засаг дарга нарт цахилгаан хязгаарлах тухай мэдэгдэл хүргүүлж эхэлжээ. Тухайлбал Эрдэнэ булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Булган аймаг дахь салбараас тухайн дэд станцад тэжээлтэй Хутаг-Өндөр, Баян-Агт, Уньт, Тэшиг, Сайхан овоо, Сайхан, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант зэрэг сумдад 14-16, 20-22 цагийн хооронд эрчим хүчээр хязгаарлах график гаргасныг мэдэгджээ.

Иймд сумын цахилгааны нөөц эх үүсгүүрийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, болзошгүй саатал, хөлдөлтөөс сэргийлэхийг анхааруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ