Хүүхдийн ховор тохиолддог хавдрыг эх орондоо эмчиллээ
ЭХЭМҮТ-ийнхөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нартай хамтран бамбай орчмын булчирхайн хавдартай, ясны эрдсийн дутагдалтай, гурван настай хүүхдэд мэс засал хийсэн нь Монголд анхдагч болжээ. ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрөөс тодруулахад “Энэ төрлийн хавдар маш ховор тохиолддог. Сүүлийн 30 жилд гэхэд л насанд хүрсэн 11 хүн уг өвчинд өртсөн судалгаа бий. Хүүхэд анх удаа өвчилсөн нь энэ. Түүний оношийг нэг сарын өмнө тогтоосон. Хүний бамбай орчимд шар будааны хэмжээтэй 3-4 ширхэг булчирхай байдаг. Энэ нь кальцийг зохицуулж, зөөвөрлөх үүрэгтэй. Гэтэл өвчтөний биед энэхүү үйл ажиллагаа алдагдсанаар хавдар ясанд буй кальцийг нь татаж, сийрэгжүүлэн (зөөлрүүлэн), тахир болгожээ. Үүний улмаас гурван настай ч биеийн хөгжил нь 10 сартай хүүхдийнх шиг жижгэрсэн байна. Хүүхдийн хавдрыг нь авсан, өдгөө хагалгааны дараах Эрчимт эмчилгээний тасагт хянаж байгаа. 8-10 сарын дараа бие махбод нь кальциа зохицуулж эхэлдэг” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ