100 айл орчимд агаарын бохирдол маш их байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 07:00-08:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 101-429 байна.   100 айл орчимд агаарын чанарын индекс 429 буюу буюу маш их бохирдолтой байна. Түүнчлэн Баян хошуу, МҮОНРТ гэх хоёр байршилд агаарын чанарын индекс 218-320 буюу их бохирдолтой байна.  Нисэх, Амгалан, Мишээл экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 1-р хороолол, Ургах наран, Монгол газар зэрэг найман байршилд агаарын чанарын индекс 101-199 байна. Энэ нь бага бохирдолтой гэсэн үг.  Харин Толгойт дахь агаарын чанар мэдээлэх станц өчигдрийн 16:00 цагаас хойш мэдээ дамжуулаагүй байна.  Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ