Ажлаа мэддэггүй Баянзүрхийн ИТХ-ынхан “aмьдрал”-аас тасарсан шийдвэр гаргах уу?

2016- 2020 онд Баянзүрх дүүрэгт АН засаглаж байсан хэдий ч тэдний хэрүүл зодоон элдэв самуун будлиан цэгцрэхгүй байсаар сая сонгуулиар нэг шувтрав бололтой. Бараг улсдаа ганцхан цэнхэр байсан уг дүүрэг Засаг даргатай даргагүй нь мэдэгдэхгүй байхдаа МАН–ын гар хөл болон тэдний дохио зангаагаар ард иргэдээ шулан мөлжих тогтоол шийдвэр цөөнгүй гаргасан билээ. Тэдний зөвхөн 1- ийг л дурдая. Жишээ нь: 2015 оны 7-р сарын 9 нд Дүүргийн ИТХ А-34 тоот тогтоол гаргаж, ард иргэд аж ахуйн нэгжээс авах газрын төлбөрөө 3 дахин нэмж байжээ.
Ардчиллыг дэмжигчдийнхээ итгэлийг мохоож, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ газрын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлж, гувчуурдаж чадсан тэд энэхүү ажлаа улсын баяр наадмын урд өдөр буюу Монгол түмэн баярын сэтгэлдээ хөтлөгдөн байх эхний өдөр амжуулж байсан гэхээр дэндүү увайгүй санагддаг. Тэгэвч тэд боловсролгүй цүнх баригчидынхаа гайгаар мордохын хазгай гэгчээр хууль тогтоомжынхоо хүрээнд наад зах нь Хууль зүйн яамандаа бүртгүүлэх ёстой гэдгээ хүртэл мэдэхгүй байсан төдийгүй олон бичиг баримтуудаа бүрэн гүйцэд бүрдүүлээгүй , ард иргэдээрээ хэлэлцүүлээгүй нь төд удалгүй илболж ирсэн юм.
Даанчиг муу үйлсд хазаар ногт байдаг шиг 2018 оны 10-р сарын 25-ны Захиргааны хэргийн шүүх дээр уг шийдвэрийг түдгэлзүүлэх нь тэр. Гэвч тэдэнд Иргэд, Аж ахуйн нэгжийн гурав нугалсан гувчуур гэх бэлэн мөнгө АТМ шиг сайхан болчихгүй байсан тул дахин 2019 оны 2 сарын 1- нд А-25 тоот тогтоол гэгчээ гаргаж, дүүргээ 11 бүс болгон дахин газрын төлбөрөө нэмжээ.
Даанчиг амьдралаас тасархай хол, бодит байдлаасаа зөрүүтэй, албан тасалгааны цонхоороо амьдралыг сайхан харсан тэдний гайгаар дүүргийн төсөв тасарсан нь ч ойлгомжтой .
Оройтож ухаарсан тэд “орон нутгийн сонгууль”-ийн өмнөх оноогоо бодож, албан тушаалдаа ахин дахин хоргодох гэж, ёстой л буруу харж инээж зөв харж уйлан байж ИТХ хуралаараа 2020 оны 9 сарын 29 ний үеэр өмнөх тогтоолоо цуцалжээ. Ингэхдээ мууд барьдаг мод Ковидоор халхлан цуцалсан байна.
2020 он орон нутгийн сонгуулиар дүнгээ тавиулсан АН-ынхан МАН- даа хадаг яндараа өгч залбирсан боловч МАН-ыхан АН- ыхаа алдааг давтан жинхэнэ МАНАН-туулж эхэлжээ. Тэд 2020 оны 11-р сарын 20-ноос 12-р сарын 20-н хүртэл ард иргэдээсээ санал авах нэрээр ИТХ-ынхаа сайт дээр зарлал тавьсан боловч хаашаа яаж орох юу танилцуулж байгаагаач хэлж хийлгүй ёстой л домоглон доромжилжээ. За Ковидтой үед онлайн хийж байгаа юмаа гэж бодоход тэдний IT-ын мэдлэг “А”-ч байхгүйг хараад ангайх ч багадлаа .
Тэд ядаж дүүргийн 2 байгууллагынхаа линкийг нь хооронд нь холбочихож чадсангүй. Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ ажил амьдрал нөхцөл байдлыг ойлгон элдэв алба гувчуурын хүү алдангийг 2021 он 7 сарын 1 хүртэл хойшлууллаа.
Гэтэл мөнөөх Баянзүрх дүүргийнхний балагтай ажиллагаагКовидоос болж цуцалсан шйидвэрээ Ковидын үеэрсэргээж байна гэж ойлгох уу, үнэндээ ямар ч логик алгаа. Дүүргийн чинь иргэд АН- аас МАН- д зүгээр нэг санал өгөөгүй нь ойлгомжтой. Энэхүү алдаа завхарлыг засаж ,ард түмэнтэйгээ ойр байж алба татвараа багасга гэж МАН-ыг сонгосон санагдах юм.
Дашрамд хэлэхэд энэ удаагийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын гаргах шийдвэрийг ард иргэд нь харсаар суугаа шүү гэдгийг дахин нэг сануулчихья. Хэрэв иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ эсрэг шийдвэр гаргавал МАНАН- гаас салах ажил дахин Баянзүрхээс эхлэх нь дэндүү ойлгомжтой бусуу.
Ямартай ч Иргэд, Аж Ахуйн Нэгжүүд Баянзүрх дүүргийн ИТХ- ыг Захиргааны хэргийн шүүхэд өгөхөөр нэгдэж эхэлсэн байна.
Т.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ