Өнөөдрөөс эхлэн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авна

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрөөс эхлээд Франкфуртаас иргэдээ татан авч байгаа. Татан авалттай холбоотой бэлтгэл ажлыг холбогдох байгууллагууд ханган ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Шуурхай штабаас ашиглаж байсан тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагаанд БХ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт шалгалт хийж дүн шилгээ хийж зөвлөмж ирүүлсэн. Энэхүү зөвлөмж дээр тусгаарлан татан авалтын тусгаарлах байрны бэлтгэлийг хангасан. Шадар сайд зарим тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцан чиглэл ирүүлсэн. Эдгээр чиглэлтэй холбоотой бэлтгэл ханган татан авалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ сард бид дөрвөн удаагийн нислэг үйлдэн 700 гаруй иргэн эх орондоо ирнэ. Тусгаарлан ажиглах байрны хуваарийг гарган баталсан. Үүний дагуу 14 хоногийн хугацаатай тусгаарлан ажиглах ажлыг зохион байгуулж ажиллана” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ