PCR шинжилгээний 285.2 кг хаягдал гарчээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 77,733 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 10 объектын 8,613 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйжилтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллажээ. Түүнчлэн 2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд 277 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, гурван тусгаарлан ажиглах байр, 15 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас гэсэн газруудаас 4622.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 4083.4 кг/хурц үзүүртэй, эмгэг хог, эмийн болон эсэд хортой, бусад халдвартай/, тусгаарлах байрнаас 97.9 кг, PCR шинжилгээний 285.2 кг, онгоц, карго ачаа тээврийн 82.3 кг хог хаягдал цуглуулжээ. Цуглуулсан 4548.8 кг хогийг устгасанаас 3265 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1283.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ