ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 18 тохиолдол шинээр батлагдлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 18 тохиолдол илэрсэн. Энэ нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинээр үүсээд байгаа каластир голомтод гарсан. Ийнхүү тус эмнэлэгт 20 тохиолдол бүртгэгдээд байна. 

Эхний батлагдсан тохиолдол нь халдвар гарсан голомтод бүс нутаг амьдарч байсан. Гэхдээ халдварын эх үүсвэрийг тогтоох, хавьтлуудыг эрж хайх ажил хийгдсээр байна. Ойрын болон хоёр дахь хавьтлын 645 хүнийг олж, 266 хүнийг тусгаарлах байранд тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалтад судалгаа шинжилгээ хийж байна. 469 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Гэхдээ эдгээр хүмүүс нь эмнэлэгт батлагдсан 18 хүмүүсийн хавьтал. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийт эмч, ажилтан, сахиур, өвчтөн зэрэг 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Ойрын 266 хүнээс одоогоор халдвар илрээгүй байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 163 болж байна. 

  • Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 25 хороодоос нийт 36 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 4,5, 8, 9, 10, 11, 12,  13, 14, 16, 20, 22, 23, 25 хороодоос нийт 44 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 7, 13, 16, 19, 20, 29, 30 хороодоос 23 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 хороодоос нийт 27,
  • Чингэлтэй дүүргийн 6, 7, 12, 13, 16, 19 дүгээр хорооноос 10,
  • Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 18, 21 хороодоос 22 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна. 

 Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй. 

Аймгуудаар авч үзвэл, 

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 216
  • Орхон 25
  • Улаанбаатар 140
  • Дорноговь 32, 
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 хэвээрээ байна. 

Дотоодын халдвар 488 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 941, эдгэрсэн 473, эмчлэгдэж байгаа 452 байна. Үүнээс 416 хөнгөн, 32 хүндэвтэр, 3 хүнд, 1 хүн маш хүнд байна.

Франкфуртаас 173 хүн ирсэн. Коронавирус илрээгүй" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ