Univision багцыг автоматаар сунгадгаа зогсоон, интернетийн хурдыг шалгаж шийдвэрлэнэ

Univision Mongolia компани багцыг автоматаар сунгадгаа зогсоон, интернетийн хурдыг шалгаж шийдвэрлэх боллоо гэж ШӨХТГ-аас мэдээлэв.
- Нийт санал хүсэлт, гомдол мэдээллийг төрөлжүүлэх, төрөлжилт тус бүрээр хэрэглэгчдэд хүрэх мэдээллийг бэлтгэн өөрийн сувгаар дамжуулан хүргэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх
- Үйлчилгээний багцтай холбоотой санал хүсэлтүүдийг судлан бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлтэй уялдуулан хэрэглэгчдэд хариу өгөх
- Гомдол гаргасан хэрэглэгчийн гэрээний дугаар, утасны дугаар тодорхойгүй байгаа тул Юнивишнийн гомдол хүлээн авах, сувгаар хандуулсны үндсэн дээр тухайн хэрэглэгч тус бүрийн гомдлыг өөрсдийн системд шалган хариу өгөх
- Төлбөр бодогдох системээс 1/3 алхмыг халж, тухайн суваг болон багцыг идэвхжүүлсэн өдрөөсөө 30 хоног бодогдох системийг нэвтрүүлэхээр вендор компанид захиалга өгч хэрэгжүүлэх
- Хэрэглэгчид вакцин төлбөр, төлбөр тооцох болон төлөх аргачлал, багцын сунгалтыг цуцлах зааврыг өөрийн сууц, сошиал утсаар дамжуулан мэдээлэх
- Интернэтийн хурдтай холбоотой мэдээлэл хүргэлтийг өөрийн сувгаар хэрэглэгчдэд хүргэх, интернэтийн хурдтай холбоотой гарсан гомдлыг өөрийн гомдол хүлээн авах сувгаар авч гомдол тус бүрийг шалган хэрэглэгчид мэдээлэх
- Автомат сунгалттай холбоотой мэдээлэл, сунгалтыг цуцлахтай холбоотой зааварчилгааг дахин боловсруулж хэрэглэгчид хүргэх
- Хэрэглэгч өөрийн идэвхтэй байгаа бүх багц, сувгийг цэнхэр дэлгэцээр хардаг функцийг нэвтрүүлэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ