ЭМЯ: БЗД-ийн голомтоос 6, Франкфуртийн онгоцоор ирсэн 6 зорчигчоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 11191 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 12 тохиолдол илэрсэн. Үүний 6 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинээр үүсээд байгаа кластер голомтод гарсан. Харин 6 нь Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс илэрсэн.
Ийнхүү тус эмнэлэгт 26 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 169 болж байна. Баянзүрх дүүрэгт батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдагч хавьтлын 803 хүнийг тусгаарлан шинжилгээ авч ажиглаж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 216
- Орхон 25
- Улаанбаатар 140
- Дорноговь 32,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Дотоодын халдвар 494 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 953, эдгэрсэн 509, эмчлэгдэж байгаа 435 байна. Үүнээс 404 хөнгөн, 27 хүндэвтэр, 3 хүнд, 1 хүн маш хүнд байна. 36 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ