Махны жижиглэнгийн үнэ буурчээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах нийт 14 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн байна. Ингэхэд Хүчит шонхор захад өглөөний жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7500, хонины цул мах 8000, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 10000-12500, адууны мах 8500, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 7500 төгрөг болж 300 төгрөгөөр, хонины цул махны үнэ 8000 болж 500 төгрөгөөр, үхрийн ястай махны доод үнэ 9000 болж 1500 төгрөгөөр, үхрийн цул махны доод үнэ 10000 болж 1500 төгрөгөөр буурсан байна. Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн мах доод үнэ 8000 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан байна. Харин хонины мах доод үнэ 6500 төгрөг болж 500 төгрөгөөр, адууны мах доод үнэ 6300 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Өнөөдрийн хяналт, шалгалт "Хүчит шонхор", "Нарантуул- 2" худалдааны төвөөс эхэлсэн байна. Өнөөдөр нийслэлийн зургаан дүүрэг, Орхон аймаг, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймгуудад хяналт, шалгалтын ажил хийх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ