Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг бүхэлд нь хааж, хөл хорио тогтоолоо

  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар гарч, эмнэлгийг бүхэлд нь хааж хөл хорио тогтоогоод байгаа юм.

Эмнэлэгт одоогийн байдлаар эмч, ажилтан албан хаагчдаас гадна 60 хүүхэд, 160 том хүн зэрэг нийт 499 хүн тусгаарлагдаж байна. Харин өчигдөр орой тусгаарлалтад байгаа иргэдэд нэн шаардлагатай байгаа хүнс, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэгслүүд зэрэг шаардлагатай зарим зүйлсийг халдвар хамгааллын дэглэмийн дор дотогш нэвтрүүлсэн байна. 

Тусгаарлалтад орсон иргэдэд шаардагдах эд зүйлсэд зарцуулах хөрөнгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, шуурхай шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ