Эмнэлгүүд нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Хатуу хөл хориог сулруулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд дөрөв хонож байгаа ч олон нийтийн дунд коронавирус халдварын тархалт буурахгүй, бүр шинэ голомт үүсээд байна. Тиймээс ЭМЯ-наас эмнэлгүүдийг хатуу хөл хорио буюу нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, өнөөдөр орой ээлжээ солилцохдоо аранзаа бэлдэж, тусгаарлалтад ороход бэлэн байхыг даалгажээ. Тиймээс эмч нар өнөө орой ажил дээрээ дуудагдаж, маргаашаас магадгүй дахин карантинд орох нь. Эмч нар УОК, ЭМЯ-наас дуудсаны дагуу хэдийн ажил дээрээ цуглажээ. Өөрөөр хэлбэл, маргаашаас нийслэлийн хэмжээнд дахин хатуу хөл хорио тогтоож магадгүй болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ