БЗД-ийн 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулна

БЗД-ийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Г.Жаргалсайхан "Нэг өрхөөс нэг буюу нийт 90 мянган иргэнээс шинжилгээ авна. Тус дүүрэгт батлагдсан 26 тохиолдлын шууд болон дам хавтьлыг тогтоох шинжилгээ хийж байна. Өмнө нь 14,133, 48-р сургуулиуд дээр шинжилгээ авч байсан бол 19 болгож нэмэгдүүлнэ" гэлээ. Иргэдийг хаана, хэзээ өгөх мэдээллийг ӨЭМТ болон албан ёсны цахим хуудсаар өгөх бөгөөд нэг өрхөөс нэг хүн буюу хөдөлгөөнд илүү оролцож, үйлчилгээний ажил эрхэлж буй гэр бүлийн гишүүнээ шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Шинжилгээнд хамрагдахдаа хүн хоорондын зай болон халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ