Баянзүрх дүүргийн "БАТХААН" төвд шинэ голомт үүсжээ

Өнөөдрийн хуралд Баянзүрх дүүрийн Онцгой комиссоос  үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтод 449 хүн байснаас хүүхэд болон зарим том хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах "Батхаан"төвд шинэ голомт үүссэн гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Дүүргийн 28 хорооны  20 цэг дээр өнөөдрөөс эхлэн иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийж эхэлжээ.

 Ойрын болон дам хавьтлын 1136 хүнийг илрүүлж шинжилгээнд хамруулан ажиглалт тандалтыг хийж байна. Үүнээс ойрын хавьтал 622 хүнийг ажиглан тусгаарлах байруудад тусгаарласан.

Баянзүрх дүүргийн эмнэлэгт бүртгэгдсэн 62 тохиолдлын 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр гарсан байна. Өнөөдөр ойрын хавьтлуудад давтан шинжилгээ хийх, дахиж ойрын хавьтлуудыг илрүүлэх үйл ажиллагаа НЭМГ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. Өвдсөн өвчитнүүд Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ