17-25 насны мансуурагчдыг саатууллаа

Дархан-Уул аймагт өнгөрсөн бямба гарагт өсвөр насныхан мансуурсан гэх ноцтой хэрэг бүртгэгдэв. Тодруулбал, 17-25 насны зургаан долоон залуус мансуурч байсныг цагдаагийнхан таслан зогсоосон байна. Цагдаагийнхан хэргийн газраас ахуйн хэрэглээний газ, төрөл бүрийн сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, мансууруулах үйлчилгээтэй ургамал хураасан аж. Мансууруулах төрлийн ургамал, эм бэлдмэл хадгалж байсан хүүхдүүдийн хоёр нь өсвөр буюу 17-18 настан гэнэ. Бусад нь 20-25 насны таван залуу байсан аж. Олон холбогдогчтой, өсвөр насныхан холбогдсон уг ноцтой хэргийг харьяаллын дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас шалгах бололтой. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ