15 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, зорчих хүмүүс QR кодоор зорчино


Хатуу хөл хорионы хугацаанд нийтийн тээвэр хэвийн үргэлжилнэ. Мөн зөвшөөрөлтэй такси үйлчилгээ иргэдэд үйлчлэх юм байна. Ингэхдээ зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, зорчих хүмүүс өмнө нь олгосон шиг QR кодоор замын хөдөлгөөнд оролцох юм байна. Өмнө нь олгосон QR дээр нэмж, хүүхэд хамгаалал зэрэг нэмэгдсэн салбаруудын автомашинд QR код нэмж олгох юм байна. 900 нийтийн тээвэр, 800 такси үйлчилгээнд гарна. Бид нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаас өөр аргагүй. 40-50 мянган хүнд нийтийн тээвэр үйлчлэх хүчин чадал бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ