Естийн халуун рашааныг зорьсон таван залуу майхандаа угаартаж нас барлаа

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Естийн халуун рашааны Бага чулуут руу хоёр хоногийн өмнө гурван автомашинтай 10 хүн аялахаар явжээ. Аялагчид өчигдөр зорьсон газраа дөхөөд цаг орой болсон тул хээр хоноглохоор болж, автомашиндаа тав нь, майханд тав нь хоносон байна. Харамсалтай нь, майханд хоносон таван хүн угаартаж газар дээрээ нас барсан байна. Тэд газан халаагуур ашиглаж байсан гэнэ. Улмаар хий алдагдсаны улмаас иргэд угаартсан бололтой. Энэ тухай мэдээлэл өнөөдөр 13.00 цагт онцгой байдлын байгууллагад ирж, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийнхан үдээс хойш эндсэн иргэдийг авчрахаар МИ-8 нисдэг тэргээр нийслэлээс хөөрсөн байна. Цагдаагийн байгууллагаас нас барсан хүмүүсийг Хан-Уул дүүргийн XI дүгээр хороонд оршин суудаг Э, Б, О, Э болохыг тогтоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ