Хүнсний дэлгүүрүүд 07:00-22:00 цагийн хооронд ажиллана

Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр маргаашийн /2020.12.23/ 06.00 цагаас эхэлж Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан билээ. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2020.12.22/ Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хотын орлогч Ж.Сандагсүрэн "Хүнсний худалдаа үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь 07:00-22:00 цаг хүртэл тогтоосон. Зөвхөн хүнсний худалдаа явагдана. Харин 18-аас доош градустай архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдан борлуулахыг зөвшөөрөх шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ