Нийтийн тээврээр зорчигчдоос бэлэн мөнгө авахгүй байх хатуу үүргийг бүх жолоочид өгчээ

Уг журмын дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, төвийн гэсэн таван бүсийн 14 цэгт автотээврийн хяналтын улсын 18 байцаагч, 50 шалгагч тогтоосон хуваарийн дагуу хяналт тавин ажиллах юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд зорчигчдоос бэлэн мөнгө авахгүй байх хатуу үүргийг бүх жолоочид өгч, тэдгээрт дотоодын хяналт тавих юм.
Тиймээс тодорхой зогсоолууд дээр шалгагч нарыг хуваарийн дагуу Easy pay пос машин болон Hi-pay аппликэйшн бүхий гар утсаар цэнэглэлт хийлгүүлэх бөгөөд энэ талаарх мэдээллийг иргэдэд олон сувгаар түгээх юм.
Түүнчлэн хязгаарлалт тогтоогоогүй 15 байгууллагын судалгааг авч, тэдгээрээс олон тоогоор нийтийн тээврээр зорчдог ажилтнууд байвал нэгдсэн зохион байгуулалттайгаар тэдгээрийн карт цэнэглэлтийг зохион байгуулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ