PCR шинжилгээ өгсөн ч хотоос гарах боломжгүй

УОК-ийн шийдвэрээр өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ
Энэ хугацаанд Улаанбаатар хотоос гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж буй юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэл хэт өндөр эрсдэлтэй голомт болж буй учир бусад аймаг руу халдварыг тархаахгүйн тулд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага тулгарч байна. Тиймээс хотоос гарах хөдөлгөөнд хатуу хяналт тавина. Зөвхөн хүндэтгэн үзэх тодорхой шалтгаантай хүмүүсийг л хотоос гаргана” гэж мэдээлжээ.
Түүнчлэн "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг нийтийн тээврээр зорчиход аль болох бэлэн мөнгөөр харьцахгүй байхыг хүслээ. Мөн хүнсний томоохон дэлгүүрүүдэд автобусны картыг цэнэглэж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ