ЭМЯ: 57 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт 1063 тохиолдол боллоо

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.23) мэдээллээ хийж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 57 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эмнэлгээс 55 тохиолдол илэрлээ. 43 нь өвчтөн, сахиур 9, гэр бүлийн хүн 2, захиргаа аж ахуйн ажилтан 1 хүн байна. Мөн эмнэлгээс гарсан 1 хүн байна. Энэ хүн энэ сарын 14-нд эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн илэрсэн 55 тохиолдол өмнө нь хавьтал гэж тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн байна. 

Нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт илэрсэн. Өмнө нь хавьтал хэмээн тусгаарлагдаад байсан хүнээс илэрсэн. Нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эрүүл мэндийн ажилтан байна. 

Ийнхүү тус эмнэлэгт 130 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 274 болж байна. 

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Аймгуудаар авч үзвэл, 

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 217
  • Орхон 25
  • Улаанбаатар 274
  • Дорноговь 32, 
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 хэвээрээ байна. 

Дотоодын халдвар 600 байна. Цэргийн төв эмнэлгээс 82 хүн эдгэрч, яармагийн 300 ортой эмнэлэгт шилжлээ. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1063, эдгэрсэн 541, эмчлэгдэж байгаа 513 байна. Үүнээс 466 хөнгөн, 40 хүндэвтэр, 6 хүнд, 1 хүн маш хүнд байна." гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ