Франкфуртын онгоцноос үлдсэн иргэнийг дараагийн нислэг хүртэл БНЧУ-д байлгахаар боллоо

Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 орчим улсаас 2000 орчим иргэн  яаралтай нутаг буцах хүсэлт гаргаад байгаа тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдэгдлээ. Үүнээс 1500 гаруй нь БНСУ-д оршин суудаг иргэн байгаа аж.

Мөн  Франкфуртаас эх орондоо ирэхээр бүртгүүлээд, халдвартай гэх шалтгаанаар онгоцонд суулгалгүй үлдсэн иргэнийг  БНЧУ руу буцаах ажлыг зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, энэ сарын 16-нд Франкфурт руу үйлдэгдсэн нислэгт манай улсын нэг иргэн коронавируст халдвартай учир ирж чадаагүй.  Тэгвэл тус иргэнийг 12 дугаар сарын 29-нд  БНЧУ руу буцааж, тус улсад суугаа  Элчин сайдын яамнаас бэлдсэн байранд дараагийн нислэг хүртэл хугацаанд байлгахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ