Гурван цагдааг хөнөөжээ

Францад гурван цагдааг хөнөөж, нэг цагдааг шархдуулсан гэмт хэрэг гарсан байна. Энэ талаар BFMTV телевиз прокурорын газраас эш татан мэдээлэв. Хэрэг урд шөнө гарсан ба гэр бүлийн хүчирхийллийн дуудлага авсан цагдаа нар дээвэр дээр гарсан эмэгтэйд туслах гэж байхад 48 настай эр гал нээжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэнчлэн гэмт этгээд хэргийн газраас оргон зайлж чадсан аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эх сурвалж өгсөнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ