Өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгуудын иргэдэд 158 сая төгрөгийн өртөг бүхий багцаар тусална

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа. Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах гэрээг 2017 онд байгуулсан юм.

GJ1A8183-6y2tltqhnw1w5q8xfvld1w6absc2n0200ze5dzffuio Өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгуудын иргэдэд 158 сая төгрөгийн өртөг бүхий багцаар тусална

Гэрээний хүрээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын эмзэг бүлгийн малчин эмэгтэйчүүд болон сургуулийн дотуур байранд байгаа өсвөр насны охидод 158 сая төгрөгийн өртөг бүхий 1485 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгааг энэ үеэр талууд онцлон тэмдэглэлээ.

GJ1A8224-1024x682 Өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгуудын иргэдэд 158 сая төгрөгийн өртөг бүхий багцаар тусална

GJ1A8191-1024x682-1 Өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгуудын иргэдэд 158 сая төгрөгийн өртөг бүхий багцаар тусална

Онцгой байдлын ерөнхий газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ