ЭМЯ: БЗД-ын голомтоос ДАХИН 5, Токиогоос ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2020.12.24/ мэдээлэл хийлээ. 

Өчигдөр /2020.12.23/ нийт 11800 сорьцод шинжилгээ хийхэд зургаан хүнээс covid-19 илэрлээ. Шинээр батлагдсан зургаан тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.АМБАСЭЛМАА:

-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн нэг зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Мөн үлдсэн таван тохиолдлын тухайд иргэдийн давтан шинжилгээний хариу нь эерэг гарсан ба Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илрээд байна. Өвчтөн хоёр, сахиур хоёр, гэр бүлийн хавьтал нэг хүний хариу тус тус эерэг гарлаа. Нэгдсэн эмнэлгийн голомтод нийт 136 тохиолдол батлагдаад байна. Хэвтэн эмчлүүлсэн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн 24, өвчтөнөөс есөн хүн эмнэлгээс гарч, эргэн ирээд байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ